Хорвоо дэлхийн өдөр хоногууд жамаараа л өнгөрнө. Өглөө бүр л босохдоо эерэг өөдрөг эрч хүчтэй байхыг эрмэлзэнэ. Харин яг одоо би зүгээр л сайн ээж, эхнэр байхыг л хүсч байна. Би өнөөдөр хэн нэгэнд зориулж бичээгүй зүгээр л дотор буй сэтгэлээ уудлаж чин сэтгэлээсээ бичихийг л хүслээ.
Би энэ дэлхий дээр нэр хүнд, эд баялагийг төлөө биш зөвхөн сайн эхнэр, сайн хань, сайн охин, сайн найз байх гэж л бууж ирсэн. Энэ бол миний туйлын хүслэн, туйлын зорилго. Дэлхий дээр би их удаж 80 жил л амьдарна. Энэ бол нүд эрмэх зуур л өнгөрөх хугацаа. Энэ ахархан хугацаанд алдар нэрийн төлөө яваад яах ч юм билээ. Тийм болохоор би сайн ээж байхын тулд энэхэн биеэ зориулах болно. Хойд нас бурхан шашин оюунлаг гэсэн олон зүйлд сэтгэл минь татагдаж эдгээрийн төлөө хаа ч хамаагүй ууланд дияан хийх сэтгэл саяхан төрж байсан билээ. Харин гэгээрэл хажууханд байх эр нөхөр, үр хүүхэд тэдний төлөө бүхнээ зориулах сэтгэлийн сэдэл юм байна хэмээн ойлгосон. Тиймээс энэ ертөнцөд энгийн даруу, бүр маш даруу хэрнээ агуу байж гэр бүлийнхээ төлөө бүхнээ золиосолж чадах тэр л ухамсарыг эрхэмлэнэ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээгч нь хажууханд байх хайртай дотны хүмүүстээ хайр халамжаа үзүүлэн өөрийн биеийг хайрт ханьдаа эерэг эелдэг энхрий үнэнч халамжтай байж хүүдээ үлгэр жишээч, ээж аавдаа асралтай, найз нөхөддөө тусч байн эдгээр бурхан шашны ёсыг өөрийн хажуухнаас олон гэгээрэх нь энэ амьдралын утга учир байх ёс уу. Сэтгэлдээ би бээр зөвхөн өөрөөрөө л байхыг эрмэлзэж бие хэл сэтгэлээ хичээн бусаддаа үлгэр жишээч байн дэлхийд бууж ирсэн зорилгоо гүйцэлдүүлэх нь миний амьдралын утга учир байх бөлгөө.
No comments:
Post a Comment