Thursday, March 17, 2011

Maidarin surgaali

Майдарын гэгээний сэтгэл санааг ариусгах хорин хоёр алтан сургаалиас
1.      Хохирол, алдагдлаас суралцах нь
Хохирол, алдагдлаас таашаал авч сурах нь өөрийн бие сэтгэлийн (дотоод сэтгэлд) гэгээрлийг олох эхний шат юм. Алдаж гээх явдлыг хүмүүс ихэнхдээ тааламжтай хүлээж авч чаддаггүй ч алдагдал хэмээн тооцогддог зүйл нь байгалийн зарчмын дагуу бол ихэнх тохиолдолд ололт байдаг.
Тухайлбал: би танаас арван мянган доллар зээлжээ гэж бодъё. Тэр мөнгийг би аль хэдийнээ үрчихэж. Энэхүү мөнгийг эргүүлэн төлөх боломж тун бага гэдгийг ч та ойлгож байгаа. Хэрэв та өгөөмөр сэтгэлтэй хүн агаад уг мөнгөнөөс татгалзаж мөнгөний баримтаа шатааж орхивол бидний хооронд санхүүгийн асуудал байхгүй мэт харагдана. Гэвч энэ үнэн үү? Энэ нь учир шалтгаан, үр нөлөөллийн хуулиас халиад явчихав уу? Эсвэл хойд насандаа та бид хоёрын хооронд санхүүгийн аливаа асуудал байхгүй боллоо гэсэн үг үү? Өртэй хүн дахин төрснөөрөө хойд насандаа ч урьд насандаа тавьсан өрөө төлөх ёстой юм гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ийм учраас төрөх үхэхийн давталт нь учир шалтгаан, үр нөлөөллийн хуулийн дагуу бол “зээлэх, зээлдүүлэх” харилцааны үр дүн болох эцэс төгсгөлгүй хариу барих, авах утгыг илэрхийлдэг юм.
Бид төрөх үхэх гэдгээс ангижрах ёстой.
Ритэн-д буцаж очоогүй цагт энэхүү харилцаа үргэлж давтагдах болно. Хүрд эргэх болон учир шалтгаан, үр нөлөөллийн харилцааны тухай бодоцгооё. Хүрд эргэх гэдэг нь зөвхөн төрөх, үхэхийн давталт биш агаад мөн “зээлж, зээлдүүлэх” харилцааг ч илэрхийлж байгаа юм. Учир шалтгаан, үр нөлөөллийн хуулийг зөвхөн л учир шалтгаан, үр нөлөөллийн харилцаа мэтээр ихэнх тохиолдолд үгчлэн тайлбарладаг. Гэтэл дараагийн тохиолдолдуудыг авч үзье л дээ: Зарим нөлөөлөл энэ амьдралд илэрдэг бол зарим нь хэн нэгэн нэг удаа, эсвэл олон удаа дахин төрсний дараа илэрдэг. Тэгэхлээр энэ нь учир шалтгаан, үр нөлөөллийн харилцаа эцэс төгсгөлгүй үргэлжилдэг гэсэн үг юм. “Хүрд  эргэх”, “учир шалтгаан болон үр нөлөөлөл”, “хариу барих, авах”, “олох, гээх” гэдэг нь нэг утгыг янз бүрээр илэрхийлж буй л хэрэг юм. “Юмс үзэгдэл ирдэг ч, явдаг ч” “Юмс үзэгдэл гарч ирдэг ч, алга болдог ч”.
Хүмүүс ерөнхийдөө тавьсан өрөө буцааж төлөх шаардлагагүй болсон тохиолдолд баярладаг. Гэвч тэдний сүнс учир шалтгааныг (өр) үүрэн явах цагт тэд хойд насандаа үүнийхээ үр нөлөөтэй (буцааж төлөх) заавал учирдаг. Хэрэв хэн нэгэн мөнгө зээлээд энэ насандаа буцааж төлөхгүй бол хойд насандаа тавьсан өрөө буцааж төлөх ёстой болдог. Мөнгө орж ирж л байдаг, гарч л байдаг.
Санхүүгийн харилцаанд зээлдүүлэгч гээж, зээлдэгч олж байгаа юм шиг харагддаг. Гэвч хойд насандаа зээлдүүлэгч мөнгөө буцааж авах эрхтэй, зээлдэгч буцааж төлөх үүрэгтэй байдаг.
“Өглөг үйлдэх нь аз авчирна”
“Дээд тэнгэрийн аз ухаантай бус харагддаг хүмүүсийг ивээдэг”
Гээснээр ирээдүйн аз жаргалыг авчирна. Ижил төрлийн ажил эрхэлдэг хэрнээ зарим нь ашиг олж байхад, зарим нь чаддаггүй. Урьд насандаа үйлдсэн учир шалтгаан, нөхцөл байдлаас болж иймэрхүү зүйл тохиолддог. Урьд насандаа эд хөрөнгөө алдсан, эсвэл буяны үйлд зориулсан хүмүүсийг азын тэнгэр тэтгэдэг. Үргэлж эд хөрөнгөө алдаж байдаг хүмүүс тэнэг мэт харагддаг авч тэднийг азын тэнгэр ивээдэг. Мөнгөө буцааж авахаас татгалзаж, мөнгөний баримтаа шатааж буй зээлдүүлэгч тэнэг хүн мэт харагддаг. Харин азын тэнгэр тэрхүү хүнийг ивээдэг. Гэтэл зээлдүүлэгч мөнгөө буцааж авахын тулд шүүхэд хандвал тэрхүү хүний азын тал нь алдагдана гэсэн үг.
Нэгэнт л бид төрснөөс хойш нас барж л таараа. Аз жаргалаар бялхсан амьдралыг өнгөрөөж, үхэл гэдэг нь ер бусын зүйл бус харин хүний хувь заяа л юм гэдгийг ойлгон үхэлдээ тайвнаар учрахын тулд бид “хохирол, алдагдлаас таашаал авах” зарчмыг өөрсдөдөө ойлгуулах хэрэгтэй юм.  
2.      Алдахыг ердийн зүйл мэтээр хүлээж авч сурах
Бид алдвал үүнийг хүлээн зөвшөөрөх л ёстой. Энэ нь бид алдагдлыг ердийн л зүйл мэтээр хүлээн авдаг, эсвэл үүнээс болж гуниж гутраад байхгүй тийм л хүн болох ёстой гэсэн утгыг агуулж байгаа юм. Хүн анх бий болсноос хойших сүүлийн жаран мянган жилийн дотор бид зээлдсэн зүйлээ буцааж өгөөгүй тохиолдол олон байсан бололтой юм. Тийм учраас өдгөө бид ямар нэгэн зүйлээ гээх юм уу, хулгайд алдвал үүнийг өмнөх өрөө буцааж төлж байна л гэж ойлгох ёстой. Өнөөгийн бидний амьдарч буй энэ үе бол Санки-мацүго хэмээх “өр, зээлийн” бүх асуудлаас цэвэршин ангижрах үе учраас бид өөрсдөдөө өгөөмөр сэтгэлийг бий болгож, тордон хөгжүүлэх хэрэгтэй юм. Учир шалтгаан, үр нөлөөллийн харилцаа нь тодорхой үеэр хязгаарлан дуусвар болохгүй. Энэ нь хэдэн арван мянган жилээр үргэлжилнэ. Гэн- кай хэмээх энэхүү үеийн мөчлөгт бид өрөө буцааж төлж чадахгүй бол дараагийн Гэн-кай-д ч өрөө төлж дуусах ёстой болдог.
3.      Зовлон зүдгүүрээс суралцах нь
Ихэнх тохиолдолд хүмүүс зовлон зүдгүүрээс зайлсхийхийг оролддог. Гэвч зовлон зүдгүүрээс бид их зүйлийг мэдэж авч болдог. Өөрийн биеийг сэнхрүүлэн гэгээрүүлэхэд энэ нь хэр чухал болохыг зовлон зүдгүүрийг туулсан хүмүүс л мэддэг. Өөрийгөө олох зам мөрөө сонгох гол түлхүүр бол зовлонгоосоо суралцах явдал юм.  Зам мөрөө олох гэдэг нь юу вэ? Энэ нь тэнгэр, дэлхий ямарваа үйлдлийг хэрхэн хийж буйг та даган хийх ёстой гэсэн үг.  Бид аливаа ажил хийснийхээ хариуг хардаг. Иймэрхүү бодлыг буянтай үйл гэж хэлж болохгүй. Иймэрхүү хувийн  сонирхол тэнгэр, дэлхийд байдаггүй. Тэнгэр, дэлхийн сэтгэл бол “авахын тулд өгөх” гэсэн сэтгэл бус, “өгч таашаал авах” гэсэн сэтгэл юм. Тэнгэр болон дэлхий нь шан харамж хардаггүй боловч хүмүүс ингэдэг. Хүмүүс ямар зорилгоор ажил хийдэг вэ? Цалингийн төлөө л ажилладаг. Бид зөвхөн хөрөнгийн төлөө үргэлж тэмцэлддэг. Бид зөвхөн өөрсдийн л амин хувийн эрх ашгийн төлөө байвал тэнгэрт хүрч чадахгүй. Кюдо-г хүлээн авсан хүмүүс эхний ээлжинд өөрсдөө Замаа олох дадлагаа эхэлж болох бөгөөд “би” болон Миний гэсэн үзлээсээ ангижирч хувиа үл бодох Зам (буяны Зам)-д хүрэх нь эцсийн зорилго болох ёстой.
4.      Тэсвэр, тэвчээртэй байж сурах
Бурхан багшийн сургаалийг хөгжүүлэн тордох 6 замын нэг нь тэсвэр, тэвчээр юм гэж үздэг. “Би бусдад гурван удаа буулт хийсэн ч Миний дургүй хүрдэггүй” Үүнийг Күнз хэлжээ. Хэн нэгэн эсрэг хүн таньд буулт хийхгүй байгаа ч та гурван удаа буулт хийж, үүндээ уурсахгүй байх гэсэн утгатай үг юм. Тэр хүн буулт хийсэн ч гэсэн нөгөө хүн нь түүнийг хуурч, эсвэл дээрлэхсэн ч гэлээ та инээмсэглэж, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй.  Бид доромжлуулж байсан ч гэсэн тэсвэр, тэвчээрт суралцах хэрэгтэй. “Тэсвэр, тэвчээрийн зам болох “төрөхгүйн” (үхэшгүй мөнхийн) замаар явна. Энэхүү замыг үүсгэн хөгжүүлэгчид болон гурван шашны мэргэд (Бурхан багш, Күнз, Лао-зы) тэсвэр тэвчээрийн зам буюу төрөхгүйн замыг даган мөрддөг байж.  Сэтгэлийн тэнхээ Рообоо-гийнхтэй адилхан болно”
“Төрөхгүй” гэдэг нь “эргэж төрөхгүй” гэсэн утгыг агуулах агаад (урьд насны учир шалтгаан эргэж төрөхгүй). Үүний дагуу “эргэж төрөхгүй” гэдэг нь “үхэхгүй” гэсэн утгатай юм. Тэнгэрлэх Эхийг бид “төрөөгүй Рообоо” гэдэг. Рообоо гэж энэ ертөнцөд ирдэггүй, энэ ертөнцөөс явдаггүй тэрнийг нэрлэдэг. Күнзийн хэлсэнчлэн “Би бусдад гурван удаа буулт хийсэн ч миний  дургүй хүрдэггүй” гэсэнчлэн та ч гэсэн “эргэж төрөхгүй” байхыг өөртөө бий болгон хөгжүүлэх дасгалыг бүхэнд тэсвэр тэвчээртэй хандсанаар эхлүүлж болох юм.   

No comments: