Friday, March 25, 2011

Алтан Эриний хүмүүс

Алтан Эриний хүмүүсийн
Харж байгаа нь дурлаж байгаа юм шиг,
Явж байгаа нь хөвж байгаа юм шиг,
Ярьж байгаа нь дуулж байгаа юм шиг,
Хийж байгаа нь хийхгүй байгаа юм шиг,
Ажиллаж байгаа нь амарч байгаа юм шиг,
Санасан хүссэн бүхэн нь санахын төдий,
Хүсэхийн төдийд ая зөнгөөрөө бүтдэг
Язгуур нь тэнгэрлэг хүмүүсийг
Алтан Эриний Эзэд гэнэ.

Thursday, March 24, 2011

Хамгийн Хамгийн

Хамгийн хортой зуршил бол хүнд санаа зовох
 Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөр өгөх
 Хамгийн их хоосролт бол бөөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах
Хамгийн том асуудал бол айдас
 хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал
Хамгийн их хүч бол хайр
 Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө өрөвдөх
Хамгийн дэгжин хувцаслал бол инээмсэглэл
  Хамгийн үнэтэй өмч бол шулуун шударга зан
Хамгийн найдвартай сэтгэл бол урам зориг
 Хамгийн хөнөөлтэй зэвсэг бол буруу үг яриа
 Таны дансанд хайр дурлалаар дүүрэн итгэл байна.


Мэргэдийн сургааль

        Орчин цагийн соёлын гол зорилго нь биднийг дэлхийн амьдралд хэт дасгаж, хойд насны тухай өчүүхэн төдий ч бодол санааг оюун ухаанд үлдээхгүй байх явдал юм.

         Гэрэл гэгээг сонсох гэж оролдсон чихийг маань урлагийн элдэв дуу чимээ бөглөж, харах гэж тэмцэх нүдийг маань сэтгэл санааг доройтуулах элдэв кино эсвэл зураг халхалжээ.

        Хүн төрөлхтний сүүлчийн эрин зууны дайн бол бодол санааг эрх чөлөөтэй болгохын төлөөх дайн байх болно.

Tuesday, March 22, 2011

I have a dream

 I dream to become a Life Coach who supports people in their journey to discover their Dream Life. This fulfills my desire to assist people in clarifying and defining what they desire. Because of this, I am able to support the non-profit organization I created to empower women to seek their Dream Life. I feel empowered to facilitate changes in the world, one person at a time – beginning with me. I arrive at the end of each day feeling grateful, exhilarated, connected and amazed at the powers within the Universe.

Sunday, March 20, 2011

Таны амьдралыг eeрчлeхeд нeлeeлeх залбирал

Таны амьдралыг eeрчлeхeд нeлeeлeх залбирал

Бурхан байдаг. Энэ ертөнцөд байгаа бүх юмс бол Бурхан.
Энэ хүч миний биед оршдог. Энэ хүч эрүүл мэнд, аз жаргал, баяр баясгалан, зөв үйл ажиллагаа, баян тансаг амьдрал, чин сэтгэлийн илэрхийлэл, амжилт ялалт, урам зориг болж миний биеэр дамждаг.
Би Бурханы ариун суваг бөгөөд эдгээр үнэнийг эргэцүүлэн бодож бодит байдал гэдгийг мэдэрсэн цагт амьдралын бүх буян хишгийг хүртэнэ гэдгээ би мэддэг.
Би энэ залбирлыг өөрийн дадал зуршлаа болгоход миний амьдралд гайхамшгууд тохиолдоно.
Энэ залбирал миний амьдралыг гайхамшигтайгаар өөрчлөх ухамсрын шинэ хэлбэрийг надад өгнө.

Thursday, March 17, 2011

Little Grand Mother Kiesha

Maidarin surgaali

Майдарын гэгээний сэтгэл санааг ариусгах хорин хоёр алтан сургаалиас
1.      Хохирол, алдагдлаас суралцах нь
Хохирол, алдагдлаас таашаал авч сурах нь өөрийн бие сэтгэлийн (дотоод сэтгэлд) гэгээрлийг олох эхний шат юм. Алдаж гээх явдлыг хүмүүс ихэнхдээ тааламжтай хүлээж авч чаддаггүй ч алдагдал хэмээн тооцогддог зүйл нь байгалийн зарчмын дагуу бол ихэнх тохиолдолд ололт байдаг.
Тухайлбал: би танаас арван мянган доллар зээлжээ гэж бодъё. Тэр мөнгийг би аль хэдийнээ үрчихэж. Энэхүү мөнгийг эргүүлэн төлөх боломж тун бага гэдгийг ч та ойлгож байгаа. Хэрэв та өгөөмөр сэтгэлтэй хүн агаад уг мөнгөнөөс татгалзаж мөнгөний баримтаа шатааж орхивол бидний хооронд санхүүгийн асуудал байхгүй мэт харагдана. Гэвч энэ үнэн үү? Энэ нь учир шалтгаан, үр нөлөөллийн хуулиас халиад явчихав уу? Эсвэл хойд насандаа та бид хоёрын хооронд санхүүгийн аливаа асуудал байхгүй боллоо гэсэн үг үү? Өртэй хүн дахин төрснөөрөө хойд насандаа ч урьд насандаа тавьсан өрөө төлөх ёстой юм гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ийм учраас төрөх үхэхийн давталт нь учир шалтгаан, үр нөлөөллийн хуулийн дагуу бол “зээлэх, зээлдүүлэх” харилцааны үр дүн болох эцэс төгсгөлгүй хариу барих, авах утгыг илэрхийлдэг юм.
Бид төрөх үхэх гэдгээс ангижрах ёстой.
Ритэн-д буцаж очоогүй цагт энэхүү харилцаа үргэлж давтагдах болно. Хүрд эргэх болон учир шалтгаан, үр нөлөөллийн харилцааны тухай бодоцгооё. Хүрд эргэх гэдэг нь зөвхөн төрөх, үхэхийн давталт биш агаад мөн “зээлж, зээлдүүлэх” харилцааг ч илэрхийлж байгаа юм. Учир шалтгаан, үр нөлөөллийн хуулийг зөвхөн л учир шалтгаан, үр нөлөөллийн харилцаа мэтээр ихэнх тохиолдолд үгчлэн тайлбарладаг. Гэтэл дараагийн тохиолдолдуудыг авч үзье л дээ: Зарим нөлөөлөл энэ амьдралд илэрдэг бол зарим нь хэн нэгэн нэг удаа, эсвэл олон удаа дахин төрсний дараа илэрдэг. Тэгэхлээр энэ нь учир шалтгаан, үр нөлөөллийн харилцаа эцэс төгсгөлгүй үргэлжилдэг гэсэн үг юм. “Хүрд  эргэх”, “учир шалтгаан болон үр нөлөөлөл”, “хариу барих, авах”, “олох, гээх” гэдэг нь нэг утгыг янз бүрээр илэрхийлж буй л хэрэг юм. “Юмс үзэгдэл ирдэг ч, явдаг ч” “Юмс үзэгдэл гарч ирдэг ч, алга болдог ч”.
Хүмүүс ерөнхийдөө тавьсан өрөө буцааж төлөх шаардлагагүй болсон тохиолдолд баярладаг. Гэвч тэдний сүнс учир шалтгааныг (өр) үүрэн явах цагт тэд хойд насандаа үүнийхээ үр нөлөөтэй (буцааж төлөх) заавал учирдаг. Хэрэв хэн нэгэн мөнгө зээлээд энэ насандаа буцааж төлөхгүй бол хойд насандаа тавьсан өрөө буцааж төлөх ёстой болдог. Мөнгө орж ирж л байдаг, гарч л байдаг.
Санхүүгийн харилцаанд зээлдүүлэгч гээж, зээлдэгч олж байгаа юм шиг харагддаг. Гэвч хойд насандаа зээлдүүлэгч мөнгөө буцааж авах эрхтэй, зээлдэгч буцааж төлөх үүрэгтэй байдаг.
“Өглөг үйлдэх нь аз авчирна”
“Дээд тэнгэрийн аз ухаантай бус харагддаг хүмүүсийг ивээдэг”
Гээснээр ирээдүйн аз жаргалыг авчирна. Ижил төрлийн ажил эрхэлдэг хэрнээ зарим нь ашиг олж байхад, зарим нь чаддаггүй. Урьд насандаа үйлдсэн учир шалтгаан, нөхцөл байдлаас болж иймэрхүү зүйл тохиолддог. Урьд насандаа эд хөрөнгөө алдсан, эсвэл буяны үйлд зориулсан хүмүүсийг азын тэнгэр тэтгэдэг. Үргэлж эд хөрөнгөө алдаж байдаг хүмүүс тэнэг мэт харагддаг авч тэднийг азын тэнгэр ивээдэг. Мөнгөө буцааж авахаас татгалзаж, мөнгөний баримтаа шатааж буй зээлдүүлэгч тэнэг хүн мэт харагддаг. Харин азын тэнгэр тэрхүү хүнийг ивээдэг. Гэтэл зээлдүүлэгч мөнгөө буцааж авахын тулд шүүхэд хандвал тэрхүү хүний азын тал нь алдагдана гэсэн үг.
Нэгэнт л бид төрснөөс хойш нас барж л таараа. Аз жаргалаар бялхсан амьдралыг өнгөрөөж, үхэл гэдэг нь ер бусын зүйл бус харин хүний хувь заяа л юм гэдгийг ойлгон үхэлдээ тайвнаар учрахын тулд бид “хохирол, алдагдлаас таашаал авах” зарчмыг өөрсдөдөө ойлгуулах хэрэгтэй юм.  
2.      Алдахыг ердийн зүйл мэтээр хүлээж авч сурах
Бид алдвал үүнийг хүлээн зөвшөөрөх л ёстой. Энэ нь бид алдагдлыг ердийн л зүйл мэтээр хүлээн авдаг, эсвэл үүнээс болж гуниж гутраад байхгүй тийм л хүн болох ёстой гэсэн утгыг агуулж байгаа юм. Хүн анх бий болсноос хойших сүүлийн жаран мянган жилийн дотор бид зээлдсэн зүйлээ буцааж өгөөгүй тохиолдол олон байсан бололтой юм. Тийм учраас өдгөө бид ямар нэгэн зүйлээ гээх юм уу, хулгайд алдвал үүнийг өмнөх өрөө буцааж төлж байна л гэж ойлгох ёстой. Өнөөгийн бидний амьдарч буй энэ үе бол Санки-мацүго хэмээх “өр, зээлийн” бүх асуудлаас цэвэршин ангижрах үе учраас бид өөрсдөдөө өгөөмөр сэтгэлийг бий болгож, тордон хөгжүүлэх хэрэгтэй юм. Учир шалтгаан, үр нөлөөллийн харилцаа нь тодорхой үеэр хязгаарлан дуусвар болохгүй. Энэ нь хэдэн арван мянган жилээр үргэлжилнэ. Гэн- кай хэмээх энэхүү үеийн мөчлөгт бид өрөө буцааж төлж чадахгүй бол дараагийн Гэн-кай-д ч өрөө төлж дуусах ёстой болдог.
3.      Зовлон зүдгүүрээс суралцах нь
Ихэнх тохиолдолд хүмүүс зовлон зүдгүүрээс зайлсхийхийг оролддог. Гэвч зовлон зүдгүүрээс бид их зүйлийг мэдэж авч болдог. Өөрийн биеийг сэнхрүүлэн гэгээрүүлэхэд энэ нь хэр чухал болохыг зовлон зүдгүүрийг туулсан хүмүүс л мэддэг. Өөрийгөө олох зам мөрөө сонгох гол түлхүүр бол зовлонгоосоо суралцах явдал юм.  Зам мөрөө олох гэдэг нь юу вэ? Энэ нь тэнгэр, дэлхий ямарваа үйлдлийг хэрхэн хийж буйг та даган хийх ёстой гэсэн үг.  Бид аливаа ажил хийснийхээ хариуг хардаг. Иймэрхүү бодлыг буянтай үйл гэж хэлж болохгүй. Иймэрхүү хувийн  сонирхол тэнгэр, дэлхийд байдаггүй. Тэнгэр, дэлхийн сэтгэл бол “авахын тулд өгөх” гэсэн сэтгэл бус, “өгч таашаал авах” гэсэн сэтгэл юм. Тэнгэр болон дэлхий нь шан харамж хардаггүй боловч хүмүүс ингэдэг. Хүмүүс ямар зорилгоор ажил хийдэг вэ? Цалингийн төлөө л ажилладаг. Бид зөвхөн хөрөнгийн төлөө үргэлж тэмцэлддэг. Бид зөвхөн өөрсдийн л амин хувийн эрх ашгийн төлөө байвал тэнгэрт хүрч чадахгүй. Кюдо-г хүлээн авсан хүмүүс эхний ээлжинд өөрсдөө Замаа олох дадлагаа эхэлж болох бөгөөд “би” болон Миний гэсэн үзлээсээ ангижирч хувиа үл бодох Зам (буяны Зам)-д хүрэх нь эцсийн зорилго болох ёстой.
4.      Тэсвэр, тэвчээртэй байж сурах
Бурхан багшийн сургаалийг хөгжүүлэн тордох 6 замын нэг нь тэсвэр, тэвчээр юм гэж үздэг. “Би бусдад гурван удаа буулт хийсэн ч Миний дургүй хүрдэггүй” Үүнийг Күнз хэлжээ. Хэн нэгэн эсрэг хүн таньд буулт хийхгүй байгаа ч та гурван удаа буулт хийж, үүндээ уурсахгүй байх гэсэн утгатай үг юм. Тэр хүн буулт хийсэн ч гэсэн нөгөө хүн нь түүнийг хуурч, эсвэл дээрлэхсэн ч гэлээ та инээмсэглэж, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй.  Бид доромжлуулж байсан ч гэсэн тэсвэр, тэвчээрт суралцах хэрэгтэй. “Тэсвэр, тэвчээрийн зам болох “төрөхгүйн” (үхэшгүй мөнхийн) замаар явна. Энэхүү замыг үүсгэн хөгжүүлэгчид болон гурван шашны мэргэд (Бурхан багш, Күнз, Лао-зы) тэсвэр тэвчээрийн зам буюу төрөхгүйн замыг даган мөрддөг байж.  Сэтгэлийн тэнхээ Рообоо-гийнхтэй адилхан болно”
“Төрөхгүй” гэдэг нь “эргэж төрөхгүй” гэсэн утгыг агуулах агаад (урьд насны учир шалтгаан эргэж төрөхгүй). Үүний дагуу “эргэж төрөхгүй” гэдэг нь “үхэхгүй” гэсэн утгатай юм. Тэнгэрлэх Эхийг бид “төрөөгүй Рообоо” гэдэг. Рообоо гэж энэ ертөнцөд ирдэггүй, энэ ертөнцөөс явдаггүй тэрнийг нэрлэдэг. Күнзийн хэлсэнчлэн “Би бусдад гурван удаа буулт хийсэн ч миний  дургүй хүрдэггүй” гэсэнчлэн та ч гэсэн “эргэж төрөхгүй” байхыг өөртөө бий болгон хөгжүүлэх дасгалыг бүхэнд тэсвэр тэвчээртэй хандсанаар эхлүүлж болох юм.   

Амьдралын зорилго юу юм бэ?

Амьдралын зорилго юу юм бэ?
Хүмүүс ярихдаа бидний амьдралын зорилго бол энэ ертөнц дээр дахин төрөхгүй тухайд, зарим нь “хайр” гэдэг. Хэрвээ амьдралыг олон талаас нь харвал бидний хүсээд байдаг эцсийн хүсэл бол үхэж мөхдөггүй, зовлон шаналал авчирдаггүй, үүрд оршиж, өсөн дэвждэг хайр юм.
Түүнд яаж хүрэх вэ? Хэрхэн яаж олж авах вэ? амьдрал дээр үүнийг таньж мэдэхэд юу саад болдог вэ? Биднийг тэрхүү гэнэн хонгор хайраас холуур байлгадаг зүйл бол эго буюу хуурамч дүр. Тэгвэл Эго гэж юу юм бэ? Эго бол яг зүүд мөрөөдөл шиг. Та зүүд мөрөөдлөө бодитой гэж чадахгүй ч бас бодит бус гэж хэлж чадахгүй, учир нь та үзэж өнгөрүүлсэн байдаг. Хэрвээ эго төрөлх бус мөн чанар юм бол яагаад бидэнд оршоод байдаг юм бэ?
Бидэнд эго байдгийн учир нь амьдрал дээр биднийг өсөн дэвжихэд тодорхой хугацаа шаардагддаг. Өөрөөр хэлбэл ургамлын үр хальстай байдаг ба усанд хийхэд соёолж бүрхүүл нь унадаг. Үүнтэй адилаар эго бол таныг хоёр, гурван настай байхаас хөгжиж эхэлдэг төрөлх бус чанар юм. Түүнээс өмнө та гэнэн хонгор, аз жаргалтай, хайрын түвшинд байдаг. Тэгээд эго бүрхүүл лугаа адил ирдэг. Тэгвэл мэдлэг юу хийдэг вэ? гэхээр танаас тэрхүү хальсыг хуулан авч, эргээд хүүхэд шиг энгийн, гэнэн хонгор болгодог.   Энгийн, гэнэн хонгор байхад танд эго байдаггүй.    
Эгог хэрхэн арилгах вэ? Өөрийгөө ажигласнаар, өөрийгөө маш сайн ойлгож мэдсэнээр, бясалгаж өөрийнхөө гүний гүнд орсноор эго уусан арилдаг.
Дутуу мэдлэг эго-г бий болгодог. Мэдлэг дэлбээгээ нээж боловсрох үед эго алга болж, энгийн байдал бий болдог. Эго-г таягдан хаяхын тулд бид иог, бясалгал, амьсгалын дасгал, сударшан крияа зэргийн нөлөө ердөө хэдхэн өдрийн дотор хүнийг эрс өөрчилдөг. Амьдралын тухай энэхүү мэдлэгийг мэдсэн байхад өөр юунд санаа зовох юм бэ? Аливаа нэг харилцаа, үйл явдлын төлөө тэгтлээ их ажил болоод амьдрал байх хэрэг юу байна вэ? Зүгээр л эргээд хар бид бүхэн амьдрал дээр нэг ижил дүр зургийг хичнээн олон удаа давтдаг вэ? Энэ юмны төлөө, тэр юмны төлөө гээд л санаа зовж явсан. Амьдралыг гүн гүнзгий харах ухааралтай болох үед та маш энгийн, гэнэн хонгор болдог. Түүний дараа та нүүрэндээ инээмсэглэл тодруулах болно.
Хайр бол бүхий л оршихуйн гол цөм юм.
 Тийм ч учраас “ХАЙР БОЛ БУРХАН” гэж үг байдаг. Хайр яг л бурхан шиг бүхнийг мэдэгч бүх зүйлд нэвчсэн байдаг. Хайр бол Бурхан. Тэнгэрлэг оршихуй газар сайгүй бий. Айдас, үзэн ядалт, уур бас бусад сэтгэлийн хөдөлгөөн хэлбэрээр орших ганц л хайр байдаг. Хэн нэгэн таныг үзэн ядахад та тэднийг бас үзэн яддаг. Хэрэв та тэр хүмүүсийн дотор чухам юу болоод байгааг харж чадвал таны үзэн ядалт алга болж зөвхөн энэрэн нигүүлсэх л болно.  Хэрвээ бид хэн нэгний алдааг нигүүслийн сэтгэлээр харахгүй бол өөрсдөө уурлаж бухимддаг.
Уурлахын шалтгаан бол тэр хүний дотор юу болж буйг бүрэн ойлгоогүйгээс болдог. Ууртай дүр үзүүлэх нь буруу зүйл биш харин уураа ажиглаж ухаарахгүй бол танд өөрт тань л хортой. Заримдаа та тодорхой зорилготойгоор ууртай дүр үзүүлж болох юм. Энэ бол өөр хэрэг. Та хүүхдэдээ уурлаж болно. Та тэднийг аюултай зүйл хийвэл ширүүн харьцах эсвэл чанга дуугаар зандар. Ууртай дүр үзүүлэх газар байх авч өөрөө жинхэнээсээ уурлавал таны дотор юу болдог вэ? Таны сэтгэл бүрэн савчиж орхидог. Та ууртай үедээ гаргасан шийдвэр хэлсэн үгэндээ сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чаддаг уу? Үгүй. Учир нь та ухаанаа бүрэн алдсан байдаг. Та өөрийгөө бүрэн ажиглаж, уурлаж байгаагаа мэдэж байвал аюулгүй. Бид нөхцөл байдлыг бүрэн ухаараагүй, бусдын оронд өөрийгөө тавьж үзэхгүй бол уур хувирч айдас, үзэн ядалт болж хувирдаг. Эдгээр сэтгэлийн хөдөлгөөнийг би сайн, муу эсвэл буруу зөв гэж хэлээгүй. Бид үр дүн нь юу вэ гэдгийг харах. Үнэндээ уур тань хүрвэл та юу хийж чадах вэ? Та зуун удаа хүүе би чинь уурлаж болохгүй шүү дээ гэж бодож болох ч уур хүрэх юм бол та өөрийгөө хянаж чаддаггүй. Таны таамаглал, үзэл бодол, амлалт бүгд талаар болдог.
Уур тэсдэггүй бас баригддаггүй. Таныг сэтгэлийн хөдөлгөөн арчаад л өнгөрдөг. Сэтгэлийн хөдөлгөөн хүний бодож, амлаж байгаагаас 20-30 дахин хүчтэй байдаг. Энэхүү механизмыг ойлгох нь таны зүрх сэтгэлийг нээж өгдөг. Үнэндээ уур бол зэр зэмсэг юм. Та хянаж, удирдаж, мэдэж, хэрхэн, хаана, яаж хэрэглэхийг мэдэж чадах юм бол “уур” ашигтай юм. Үүнд гагцхүү ур чадвар хэрэгтэй. Өөрийн хүч чадлаа зохицуулах урлаг юм. Уур ба мэдлэг, мэдлэг ба хайр харилцан хамааралтай. Энэхүү мэдлэг нь танд ямар ч цаг үед хаана ч, хэзээ ч амьдрал дээр цэцэглэх боломж олгоно. Магадгүй та далайн эргээр явж байгаад гэнэт бүхий л ертөнц, нар, сар, од эрхэс, наран жаргах, далайн давалгаа, модод салхинд найгах энэ бүгдэд хайртай болж болно. Бүхий л зүйл танд амьд харагдана. Тэр мөчид таны дотор ухаарал гийж, хайр цэцэглэнэ. Бидний хайрлах чадвар бид хэр гүн ба нээлттэй байж чадахаас шалтгаалдаг. Жижигхэн цөөрөмд жижиг чулуу том долгио үүсгэж чадна. Хайрлах чадварыг хүн өөрийнхөө гүний гүнд орсноор цэцэглүүлч чадна. Хайрлахын хэрээр ойлгох чадвар өсөн нэмэгддэг. Бидний нийтлэг төрх бол өөрсдийгөө хязгаарладаг. “Би эндхийнх, энэ соёл иргэншлийнх, дорных, өрнийх, дундад азийнх” хэмээдэг. Бид бүхэн өөрсөддөө ямар нэгэн хязгаарлагдсан зүйлээр хашилт хийж, нэр шошго зүүх нь хайрлах боломжоо хязгаарладаг. Хүүхдүүд л ихэвчлэн “Миний аав чиний ааваас мундаг, миний ээж танай ээжээс ухаантай” гэх зэргээр ярьдаг бол “Насанд хүрэгчид” бас л үүнтэй ижил зүйл хийдэг. Зөвхөн тоглоом, тусгагдахуун л өөрчлөгдсөн байна. Үүнд: манай улс танай улсаас илүү, манай соёл танайхаас илүү гэх зэргээр ярьдаг. Энэ бол ертөнц дээр болж буй л зүйл. Та үүнээс гажигтай зүйл олж харж байна уу?
Хиндичүүд Хиндиузм бол бүхнээс агуу яагаад гэвэл тэр хүн хинди болохоос бус тэр юу вэ гэдгээс биш. Христчүүд Библи бол агуу, учир нь тэр христ, Муслимууд Коран бол энэ ертөнцийн хамгийн агуу ном, учир нь тэд муслимууд. Хэрэв хиндичүүд “Библи бол гайхалтай” гэвэл Христүүд “Библи гайхалтай” гэхээс илүү үнэмшилтэй. Япон хүн “Америк бол агуу” гэж хэлэх нь Америк хүн хэлснээс үнэ цэнэтэй.  Бид тэрхүү зүйлд хамааралтай учраас л тэр зүйл агуу гэж боддог. Тэрхүү хязгаартаа гацаж орхидог. Яагаад дотоодоосоо сэрж энэ ертөнц дээр оршиж буй бүхэн эрин галавын үеэс л таных байсныг харахгүй байна вэ?
“Би зөвхөн Америк, Герман, Энэтхэг, эсвэл Ази, Африк биш хаа сайгүй, энд тэндгүй хүн бүртэй нэг гэр бүл. Хүн төрөлхтний бүхий л баялаг минийх, Гита, Коран, Библи мөн Сикхизм эсвэл Жайнизм энэ бүгд баялаг, өмч бол минийх билээ.”
Мэдлэгтэй хүн бүхий л ертөнцийг өөрийн өмч гэх болно. Мэдлэгтэй гэдэг нь энэ ертөнц дээр байгаа баялагийг хязгаарладаггүй бас өмчилж хуваадаггүй хүнийг хэлдэг юм. Тэрбээр бүхий л ертөнц минийх, би бүх хүнийх гэж хэлдэг юм.  Энэ бол гэгээрэл. Хүний бүхий л хөгжил хэн нэгэн байхаас эхэлдэг.  Хэн нэгэн байх нь эго юм. “Би агуу, би хөгжсөн, чи хөгжөөгүй” энэ бол эго юм.  Гэгээрсэн хүнд хүн болгон бурхан байдаг. Хүн бүр тэнгэрлэг санагддаг. Бид бүхэн олон зүйлд суралцдаг. Иж бүрэн компьютерийг хэрхэн ажиллуулахыг мэдэж болох ч энэхүү амьдралыг бүрэн утгаар нь яаж ажиллуулахыг мэддэггүй. Хүмүүс амьдралд яаж амьдрахыг  заалгахгүй байна. Одоо бид хүмүүст өөрсдийнх нь сэтгэл, эго, хэн болох, юуны учир энд ирсэн болохыг нь зааж чадна. Энэ бол энэхүү шинэ эринд хэрэгцээтэй хамгийн гол билиг ухаан юм.


Little Grand Mother


Бид дэлхийдээр юуг ч санахгүйгээр ирдэг.
Хэн бэ гэдгээ санах гэж, юуны тулд ирсэн бэ гэдэгээ санах гэж энэ үзэсгэлэнт гараг дэлхий дээр та ирдэг.

Өөрийнхөө агуу чанараа санах гэж, Бурханыг санах гэж ирэх нь
Үнэхээр гайхалтай юм.
Эдгээр бүх гайхамшгуудын цаана бид хэн бэ гэдгээ санадаг.
Бидний дотор агуу сүнс оршин байгааг санадаг.
Бидний дотор оршин байгаа агуу бурханлаг чанар хамгийн чухал нь гэдгийг ухаардаг.
Энэ нь бурхан юм.
Өдөр бүр гаргадаг бүхий л шийдвэрүүд
Өөрийнхөө тэнгэрлэг чанарыг танихад л оршино.
Мөн бүх оршихуйтай бид нэгдмэл гэдгээ ухаарна.
Энэ шалгалтанд тэнцсэн маань үнэхээр яруу тансаг итгэмээргүй гайхалтай байсан.
Энэ хичээлдээ тэнцсэнгээ санасан эсэх нь үнэхээр хамаагүй
Миний мэдэж байгаа зүйл бол энэ дэлхийдээр ирэх санал авсаны дараа би ирэхээр шийдэж За гэж хэлсэн.
Тэгж гэмээн энэ махан биеийг олж би энэ үзэсгэлэнтэй нууцлагдамал ээж болохоор энд ирсэн.
Ихэнх тохиолдолд хэдий энэ дэлхий дээр уригдсан боловч бүгд ирдэггүй юм. Гэвч би энд байна.
Одоо надад зүрх сэтгэлээсээ өөрийнхөө сүнслэг чанараараа ярих боломж байна.
Би зөвхөн нэг, нэгдмэл нэг юм. Би өөрчлөлтийг бүтээхийн тулд чадах чинээгээрээ хичээх болно.
Би өөрийнхөө хэн бэ гэдгийг санахын тулд чадах чинээгээрээ хичээж энд юу заах гэж ирснийгээ заах болно.
Бидний ээж гараг дэлхий нууцлагдмал байдаг.
Тэрээр тэнгэрлэг оршихуй юм.
Би түүнд чин сэтгэлээсээ маш их хайртай.
Ямар ч хэцүү хүнд байсан надад хамаагүй. Би бол тэнд байгаа хэнтэй ч юутай ч нэгдмэл нэг.
Заримдаа олон өнгө арьстай хүмүүст санаа тавих
Дэлхий ертөнцтэй ярилцах
 нь маш их хүчийг шаарддаг ч
Би энд байна. Би за гэж хэлээд энд ирсэн.
Бүх хүмүүст өөрийнхөө ямар агуу чанартай болохыг сануулах гэж
Биеийнхээ бүх эд эсээр уг мессежийг хүргэх нь ямар их чухал вэ гэдгийг мэдэж байна.
Та бол өөрийнхөө бүтээгч нь юм.
Та энэ гараг дэлхийг өөрчилж чадна.
Та бас одоо байгаа би-гээ өөрчилж чадна.
Та өөрчлөлтийг авчирч чадна.
Хүнсэнд алагдаж байгаа амьтадыг та аварч чадна. 
Та хэн нэг танихгүй хүнийг хайрлаж чадна.
 Бид гэргүй архичин хүмүүсийг өөрийхөө ээж аавыг хайрлаж байгаа шигээ хайрлаж чадна. Тэр хоёр бол бид юм.
Ямар ч шүүмжлэлгүйгээр бид хүн бүхнийг хайрлаж чадна.
Бид бүх хүмүүст эерэг сайхныг бэлэглэж чадна.
Бид зүрх сэтгэлээрээ амьдарч чадна.
Энэ бол миний ирсэн шалтгаан юм.
Ямар хэцүү байх нь надад хамаагүй.
Би энэ мессежийг та бүхэнд хүргэхийн төлөө өөрийгөө зориулах болно.
Юу вэ гэхээр бид дэлхий ээжээ санах хэрэгтэй байна.
Дэлхий ээж маань нууц байдаг гэдгийг бид санах ёстой.
Бид бас нууц байдаг гэдгийг санах хэрэгтэй байна.
Бид бол өөрсдийнхөө бүтээгчид юм.
Бид бол ах эгч дүүс юм.
Биднийг тусгаарлах юу ч байхгүй.
Шашин арьс өнгө засгийн газраараа хуваагддаг тэр үе өнгөрөх болно.
Таны хаана амьдардаг чинь хамаагүй бид бол ах эгч дүүс юм.
Та бол би. Би танд хайртай.
Бид бие биенийгээ хайрлаж чадна.
Бид бол нэгдмэл нэг юм.
Энэ бол миний ирсэн шалтгаан бөгөөд би энэ хүндэт илгээмжийг хүргэхийн тулд өөрийнхөө чадах бүхнийг хийх болно.http://www.youtube.com/watch?v=FFPu26BJreY&feature=player_embedded#!

Дэлхий ээж далай тэнгис мэт уйлан шаналж байна

Бяцхан эмээ Кейшагийн яаралтай илгээмж
Дэлхий ээж далай тэнгис мэт уйлан шаналж байна.

   2010 оны 6-р сарын 6-ны 12 цагийн үд дундад тэрээр бидэнд илгээмж хүргэж байна:  “Аль ч арьс өнгөтэй овог угсаатан гэр бүл ахан дүүс бүгд нэгдэж залбирал, бясалгал, агуу хайрын хүчээ нэгтгэж өвчилж буй дэлхий ээжээ өлгийдөн тэвэрч анагаацгаая” хэмээн уриалж байна. Би та нарт намайг сонсож чадах аянгын дуутай бүх хүчээрээ хэлж байна. Бүгд нэгдэцгээе. Шаналж буй дэлхий ээжээ сансар огторгуйд тэсэж үлдэхэд нь тусалж хамтдаа залбирцгаая. Бүх хүмүүс чагнахуйцаар уг илгээмжийг тараацгаа! Энэ маш чухал учир хэн бүхэн таныг сонсохоор илгээмжийг түгээ!
Бид ээждээ өөрчлөлтийг авчрах эхний чухал хийх ёстой зүйл бол бүх арьс өнгөтэй овог угсаатан нэгдэх явдал юм. Бид яг нэгэн цогц мэт хөдлөх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид угтаа нэг юм. Таны хаана байгаа нь хамаагүй та бол би. Би бол та. Би танд хайртай. Биднийг юу ч биш зөвхөн хайр холбоно. Бид зүрх сэтгэлээрээ амьдарч сурах хэрэгтэй байна.  Биднийг юу ч хэзээ ч салангид байлгаж чадахгүй. Зөвхөн таны хуурамч би эго л таныг бурханаас тусгаарладаг. Бид бол өвөг дээдсийнхээ удам угсаа нь бөгөөд тэрээр айлдахдаа бид сэрж сэнхрэн өөрчлөлтийг авчрахын тулд нигүүлсэл, хайр, билиг оюун зүрх сэтгэлээрээ амьдрах хэрэгтэй байна.  Сүнслэг оршихуй болох  Одон ах эгч нар маань анагаагч хайр гэрлээ дэлхий ээжид илгээн бидэнтэй нэгдэж байна. Тэд таныг сонсох болно. Бид  Одон ах эгч нарыг дуудах тэр цаг мөчийг тэд хүлээн найдаж байна. Тэд бол бодитой ба бидэнд дуртайяа туслах эрмэлзэлтэй байна.
Бид сэтгэл зүрх болон оюун сүнсээрээ нэгдэх хэрэгтэй байна. Бид амьдарч буй дэлхий ээжийнхээ төлөө залбирах цаг нь ирлээ. Цаг хугацаа  нь яг одоо юм. Бид нэгэн бүхэл хүн мэт хөдөлж үйлдэх хэрэгтэй байна.
Таныг сонсох бүх хүмүүст  уг илгээмжийг тараацгаа. 
Бид дэлхий ээжийнхээ төлөө нэгэн зүрх сэтгэлээрээ нэгдэн нэгдмэл нэг бүл болон залбирсанаар тэд биднийг сонсоно!! Агуу том өөрчлөлт биднийг чиглэн ирж байна. Бодитойгоор ирнэ. Өөрчлөлт бол хамгийн гайхамшигт сайн сайхан ба бидэнд тусламж хэрэгтэй байна. Элэг нэгт ахан дүүс гэр бүл минь хаа байгаа газартаа энэхүү илгээмжийг түгээцгээгээрэй. 
Яг одоо хайр адислалын хамт бүгдээрээ нэгдэн залбирцгаая. Би чамд хайртай.
Таны Бяцхан Эмээ!

Tuesday, March 15, 2011

My self


Хорвоо дэлхийн өдөр хоногууд жамаараа л өнгөрнө. Өглөө бүр л босохдоо эерэг өөдрөг эрч хүчтэй байхыг эрмэлзэнэ. Харин яг одоо би зүгээр л сайн ээж, эхнэр байхыг л хүсч байна. Би өнөөдөр хэн нэгэнд зориулж бичээгүй зүгээр л дотор буй сэтгэлээ уудлаж чин сэтгэлээсээ бичихийг л хүслээ.
Би энэ дэлхий дээр нэр хүнд, эд баялагийг төлөө биш зөвхөн сайн эхнэр, сайн хань, сайн охин, сайн найз байх гэж л бууж ирсэн. Энэ бол миний туйлын хүслэн, туйлын зорилго. Дэлхий дээр би их удаж 80 жил л амьдарна. Энэ бол нүд эрмэх зуур л өнгөрөх хугацаа. Энэ ахархан хугацаанд алдар нэрийн төлөө яваад яах ч юм билээ. Тийм болохоор би сайн ээж байхын тулд энэхэн биеэ зориулах болно. Хойд нас бурхан шашин оюунлаг гэсэн олон зүйлд сэтгэл минь татагдаж эдгээрийн төлөө хаа ч хамаагүй ууланд дияан хийх сэтгэл саяхан төрж байсан билээ. Харин гэгээрэл хажууханд байх эр нөхөр, үр хүүхэд тэдний төлөө бүхнээ зориулах сэтгэлийн сэдэл юм байна хэмээн ойлгосон. Тиймээс  энэ ертөнцөд энгийн даруу, бүр маш даруу хэрнээ агуу байж гэр бүлийнхээ төлөө бүхнээ золиосолж чадах тэр л ухамсарыг эрхэмлэнэ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээгч нь хажууханд байх хайртай дотны хүмүүстээ хайр халамжаа үзүүлэн өөрийн биеийг хайрт ханьдаа эерэг эелдэг энхрий үнэнч халамжтай байж хүүдээ үлгэр жишээч, ээж аавдаа асралтай, найз нөхөддөө тусч байн эдгээр бурхан шашны ёсыг өөрийн хажуухнаас олон гэгээрэх нь энэ амьдралын утга учир байх ёс уу. Сэтгэлдээ би бээр зөвхөн өөрөөрөө л байхыг эрмэлзэж бие хэл сэтгэлээ хичээн бусаддаа үлгэр жишээч байн дэлхийд бууж ирсэн зорилгоо гүйцэлдүүлэх нь миний амьдралын утга учир байх бөлгөө.