Thursday, October 27, 2011

Амьдралын чухаг

Амьдралыг агаарт таван бөмбөг жонглиордох тоглоомтой зүйрлэе. Энэ 5 бөмбөг нь ажил, гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх бөгөөд чи эдгээрийг бүгдийг нь агаарт тогтоож байгаа. Чи удахгүй "ажил" нь резинэн бөмбөг болохыг мэдэх болно. Хэрэв чи үүнийг унагавал буцаад ойгоод ирнэ. Харин бусад 4 болох ГЭР БҮЛ, ЭРҮҮЛ МЭНД, НАЙЗ НӨХӨД, СЭТГЭЛ ЗҮРХ нь шилэн бөмбөг юм. Хэрэв чи эдний аль нэгийг унагавал тэд дахиж сэргээх боломжгүйгээр эвдэрч, элэгдэж, зүсэгдэж, бүр үйрэн үгүй болох болно. Тэд хэзээ ч өмнөх шигээ байхгүй. Чи үүнийг ухаарч, хичээх хэрэгтэй. Ажлын цагтаа үр бүтээлтэй ажиллаж, цагтаа ажилаасаа гарч бай. Гэр бүл, найз нөхөддөө хангалттай цаг зарцуулж, бас сайн амарч байгаарай."

"Кока кола-ийн захирал асан Брайн Дайсоны 30 секундын хүчирхэг илтгэл 

Monday, October 10, 2011

His dream come true

Миний нэрийг Эрдэнэ-Тулга гэдэг, 10 настай. Харин анд нөхдүүд маань намайг Бөмбөөлөй гэж дууддаг.  Одоо би Улсын Төв Асрамжийн газарт амьдардаг. Хэдийгээр Асрамжийн төвд байдаг ч гэсэн би ээжтэй хүн. Олон олон ээжгүй хүүхдүүдээс хамгийн азтай би ээжтэй хүн. Ээжий минь Шар Хадны Хурц тасагт эмчлүүлж байгаа. Одоо 32 настай энэ хорвоо дээрх хамгийн үзэсгэлэнтэй, миний хайртай чухал эрхэм хүн. Миний ээж жоохон байхдаа асрамжийн төвөөр хүмүүжиж 4 настайдаа өргүүлсэн. Гэвч миний өргөмөл эмээ ээжийг жоохон байхад нь өнгөрсөн гэсэн. Би ээжтэйгээ жилд нэг л удаа уулздаг. Харин энэ жил ээж минь ирээгүй. Би ээжийнхээ үнэрийг маш их санадаг. Энгэрээс нь үнэртэх тэрхэн энгийн, ааруулны мэт үнэртэй ээжийгээ маш их санадаг. Ээж минь намайг хаяж яваагүй. Ээжий минь зүгээр л өвдчихсөн байгаа. Удахгүй идгэрээд хүү дээрээ ирнэ гэж хэлсэн. Би бурханаас сөгдөж мөргөөд гуйсан. Ээж бид хоёр удахгүй хамт амьдарна. Яагаад гэвэл ид шид болж бурхан миний мөрөөдлийг биелүүлнэ.

My name is Erdene-Tulga, 10 years old. My friends call me Bumbuulei. Now I am living in orphanage center. However I am living in orphanage center, I have a mother. I am the luckiest among the children that I have a mother. My mother is treated in bedlam. Now she is 32 years old. She is the most important person in my life. My mother had grown up in Orphanage center and adopted in her 4 age. But my grandmother passed away when my mother was little girl. I meet with my mother once a year. But this year my mother hasn’t arrived. I miss her smell very much. The smells like milk. My mother didn’t walk out on me. She is just very sick. She talked me that she comes back to the son very soon. I prayed for the god. Mom and me going to meet very soon. Because magic will happen and god will make my dream come true.