Wednesday, September 21, 2011

Бид дэлхийдээр хэн бэ гэдгээ санах гэж ирдэг

Бид дэлхийдээр юуг ч санахгүйгээр ирдэг.
Хэн бэ гэдгээ санах гэж, юуны тулд ирсэн бэ гэдгээ санах гэж энэ үзэсгэлэнт гараг дэлхий дээр та ирдэг.

Өөрийнхөө агуу чанараа санах гэж, Бурханыг санах гэж ирэх нь
Үнэхээр гайхалтай юм.
Эдгээр бүх гайхамшгуудын цаана бид хэн бэ гэдгээ санадаг.
Бидний дотор агуу сүнс оршин байгааг санадаг.
Бидний дотор оршин байгаа агуу бурханлаг чанар хамгийн чухал нь гэдгийг ухаардаг.
Энэ нь бурхан юм.
Өдөр бүр гаргадаг бүхий л шийдвэрүүд
Өөрийнхөө тэнгэрлэг чанарыг танихад л оршино.
Мөн бүх оршихуйтай бид нэгдмэл гэдгээ ухаарна.
Энэ шалгалтанд тэнцсэн маань үнэхээр яруу тансаг итгэмээргүй гайхалтай байсан.
Энэ хичээлдээ тэнцсэнгээ санасан эсэх нь үнэхээр хамаагүй
Миний мэдэж байгаа зүйл бол энэ дэлхийдээр ирэх санал авсаны дараа би ирэхээр шийдэж За гэж хэлсэн.
Тэгж гэмээн энэ махан биеийг олж би энэ үзэсгэлэнтэй нууцлагдамал ээж болохоор энд ирсэн.
Ихэнх тохиолдолд хэдий энэ дэлхий дээр уригдсан боловч бүгд ирдэггүй юм. Гэвч би энд байна.
Одоо надад зүрх сэтгэлээсээ өөрийнхөө сүнслэг чанараараа ярих боломж байна.
Бид зөвхөн нэг, нэгдмэл нэг юм. Би өөрчлөлтийг бүтээхийн тулд чадах чинээгээрээ хичээх болно.
Би өөрийнхөө хэн бэ гэдгийг санахын тулд чадах чинээгээрээ хичээж энд юу заах гэж ирснийгээ заах болно.
Бидний ээж гараг дэлхий минь ариун дагшин билээ.
Тэрээр тэнгэрлэг оршихуй юм.
Би түүнд чин сэтгэлээсээ маш их хайртай.
Ямар ч хэцүү хүнд байсан надад хамаагүй. Би бол тэнд байгаа хэнтэй ч юутай ч нэгдмэл нэг.
Заримдаа олон өнгө арьстай хүмүүст санаа тавих
Дэлхий ертөнцтэй ярилцах
 нь маш их хүчийг шаарддаг ч
Би энд байна. Би за гэж хэлээд энд ирсэн.
Бүх хүмүүст өөрийнхөө ямар агуу чанартай болохыг сануулах гэж
Биеийнхээ бүх эд эсээр уг мессежийг хүргэх нь ямар их чухал вэ гэдгийг мэдэж байна.
Та бол өөрийнхөө бүтээгч нь юм.
Та энэ гараг дэлхийг өөрчилж чадна.
Та бас одоо байгаа би-гээ өөрчилж чадна.
Та өөрчлөлтийг авчирч чадна.
Хүнсэнд алагдаж байгаа амьтадыг та аварч чадна. 
Та хэн нэг танихгүй хүнийг хайрлаж чадна.
 Бид гэргүй архичин хүмүүсийг өөрийхөө ээж аавыг хайрлаж байгаа шигээ хайрлаж чадна. Тэр хоёр бол бид юм.
Ямар ч шүүмжлэлгүйгээр бид хүн бүхнийг хайрлаж чадна.
Бид бүх хүмүүст эерэг сайхныг бэлэглэж чадна.
Бид зүрх сэтгэлээрээ амьдарч чадна.
Энэ бол миний ирсэн шалтгаан юм.
Ямар хэцүү байх нь надад хамаагүй.
Би энэ мессежийг та бүхэнд хүргэхийн төлөө өөрийгөө зориулах болно.
Юу вэ гэхээр бид дэлхий ээжээ санах хэрэгтэй байна.
Дэлхий ээж маань ариун дагшин тэнгэрлэг оршихуй гэдгийг бид санах ёстой.
Бид өөрсдөө бас ариун гэгээн гэдгээ санах хэрэгтэй байна.
Бид бол өөрсдийнхөө бүтээгчид юм.
Бид бол ах эгч дүүс юм.
Биднийг тусгаарлах юу ч байхгүй.
Шашин арьс өнгө засгийн газраараа хуваагддаг тэр үе өнгөрөх болно.
Таны хаана амьдардаг чинь хамаагүй бид бол ах эгч дүүс юм.
Та бол би. Би танд хайртай.
Бид бие биенийгээ хайрлаж чадна.
Бид бол нэгдмэл нэг юм.
Энэ бол миний ирсэн шалтгаан бөгөөд би энэ хүндэт илгээмжийг хүргэхийн тулд өөрийнхөө чадах бүхнийг хийх болно.

Tuesday, September 20, 2011

Яаж аз жаргалыг олох вэ?


Аз жаргал болон зовлон бүгдийн үндэс суурь нь бие, сэтгэл хоёр юм. Энэ хоёроос ялангуяа сэтгэл нь бидэнд илүү ихээр нөлөөлөл үзүүлдэг билээ. Бид хүчир өвчин эмгэгээр нэрвэгдэх эсвэл амьжиргааны хэрэгцээт ямар нэгэн зүйлсээр дутагдахаас бусад тохиолдолд бидний амьдралд бие махбодийн амгалан, зовлон багахан үүрэгтэй байдаг. Хэрэв бидний бие махбодь амар чөлөөтэй байх аваас тэр үед бид биеэрээ зарим зүйлийг ойшоон мэдрэхгүй өнгөрдөг боловч сэтгэл нь ямарч өчүүхэн бага ахуй байдал, үйл явцыг ямагт мэдэрч байдаг билээ. Тийм учраас бид хичээн чармайж сэтгэлийн аз жаргалыг бүтээх арганд л шамдах хэрэгтэй. “Дотоод аз жаргалын хамгийн дээд зэргийг энэрэн, нигүүлсэх сэтгэлийг дадуулан хөгжүүлснээс олж болно” гэж би өөрийн дадал туршлага үзэл бодлоор дүгнэн хэлмээр байна.
Бид хэдий чинээ их бусдад туслахыг хичээн санана төдий чинээ бидэнд сайн сайхан амар амгалан аз жаргал бүхэн цогцлон бүрддэг. Бусдад дотночлон энэрэх сэтгэлээр хандаж чадвал бид ая зөнгөөрөө л аз жалгалд орох бөгөөд түүгээрээ бидний айдас, зовлон түгшүүр бүхэн үгүй болох ба түүнтэй хамт саад бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгон хөгжүүлж чадна. Энэ нь хүний амьдралд тодорхой амжилт ирж буйн язгуур эхлэл юм.
Бид энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа хэдий хэр саад бэрхшээлтэй тулгарахыг хэлж болшгүй билээ. Хэрэв тийм цаг ирэхэд бид итгэл найдвараа алдан сэтгэлийн зориг мохох аваас бэрхшээл саадыг даван туулах хүч хомсдох нь ойлгомжтой. Үүнийг өөр нэг талаас өгүүлэх юм бол элдэв зовлонд өртөх нь зөвхөн гагц өөрт бус амьтан бүхэнд адил юм гэдгийг бид бүхэн тодорхой мэдэж байгаа билээ. Энэхүү бодит оюунлаг үзэл нь бидний саад бэрхшээлийг ялах хүч чадал болон шийдвэр зоригт нэн тустай нэмэр өгч чадна. Үнэхээр энэ үзэл бодлоор шинэ шинэ бэрхшээл саадыг харах аваас өөрийн оюун санаа улам хөгжихөд нэн таатай нөхцлийг олох болно.
Ийм байдлаар бид аажмаар энэрэл нигүүлсэлд хүрч чадах юм. Үүний утга нь бусдын зовлон шаналгааг үнэн зөв ойлгон мэдэрч түүнээс ангижруулахыг хичээн тустай зөв оюун санааг хөгжүүлж чадахад орших билээ. Түүний үр дүнд бид өөрийн сэтгэлийн тайван амирлангуй болон дотоод сэтгэлийн хүч чадлыг дэлгэрүүлэн хөгжүүлж аз жаргалыг олох болно. Тэгхээр дотоод сэтгэлийн мөн чанар юу вэ? гэх асуулт гарна сэтгэлийн үндсэн мөн чанар нь уур хилэн мунхагийн эрхэнд баригдсан л болохоос биш өөрийн мөн чанар нь тунгалаг ариун ус шиг гэж ойлгож болно тэгэхлээр бид тэр сэтгэлийг эзэмдсэн уур хилэн мунхаг хүсэл шуналаас ангид байх л юм бол тэр нь зовлонгийн шалтгааныг бүрдүүлэгч гурван муу зүйлээс ангид байж аз жаргалыг олно.

Бурханы шашины ёс суртахуун


Бурханы шашины ёс суртахуун нь дэлхий нийтийн хүн төрөлхтний ёс суртахуунтай нэгдэж өнөөгийн бидний ёс суртахууны чиг баримжаа болж ирсэн билээ. Бурханы шашины ёс суртахуун гэдэг бол альваа зүйлд бие хэл сэтгэлээр хандахдаа Энэрэн нигүүлсэх сэтгэлээр шударга хандаж буй үйлдлийг хэлнэ.
Ёс суртахууны доройтол бол ухамсаргүйгээс үүддэг. 
Амьтны амь үл хөнөөхүй
Ямар ч амьтны үнэ цэнэтэй алтан амийг хайрлах нь бурханы шашны сургаал номлолын суурь үндэс мөн. Мунхаг сэтгэлийн үүднээс амьтны амь насыг зугаа цэнгэл болгож тэдний алтан амиар тахилга тайлага үйлдэн хөнөөх, улмаар уур хилэн өшөө хорсолын сэтгэлд амьтны амийг хөнөөх, шунаг шунахай сэтгэлдээ автан амьтны мах арьс, эд эрхтнээс ашиг хонжоо олох зорилгоор амьтны амийг хөнөөх тэргүүтэн нь биений нүглийн нэг мөн. Энэхүү амь таслах нүгэлийг тэвчих нь биений зөв шудрага үйл мөн. Энэ муу үйлийг тэвчсэний үрд урт наслаж, өнгө зүс сайжирч, бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг.
 Эс өгсөнийг эс авахуй 
Бусдын эд таваар хөрөнгө мөнгийг мунхаг, шунахай сэтгэлийн үүднээс хүч түрэмгийлэн булаах, сэм далдуур авах, башир муу аргыг хэрэглэж салгах, авах мөн жин хэмжүүрийн заалтыг өөрчлөх, хуурамч эд бараа зарах, бусад хаяж гээсэн зүйлээ эрж хайж байхад нь нуун дарагдуулах зэрэг буруу үйл нь биений нүглийн нэг болдог. Энэ мэт эс өгсөнийн авсан нүглийн үрээр эд таваар хомс, эд хөрөнгийг эрж хайгаад үл олох зэрэг муу үр боловсрдог. Иймд эдгээр муу үйлийг тэвчвэл биений зөв шудрага үйл болно.
Садар самууныг тэвчихүй
Өөрийн эхнэр, нөхрөөс гадуур өөр хүнтэй явалдах, садан төрлийн хүн болон насанд хүрээгүй хүмүүстэй энгэр зөрүүлэх, хүний ёсноос гаж байдлаар дур хүслээ хангах зэрэг муу үйл нь биений нүгэлийн нэг мөн. Энэхүү үйлдсэн нүглийн үрээр эхнэр нөхөр бие биендээ үнэнч бус болж гэр бүл салж сарних, үр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх зэрэг үр дагавар гарах болно. Иймд буруу хурьцалын үйлийг тэвчин ариун ёс журмыг баримталвал үнэнч, тогтвортой, найрсаг гэр бүлийн амьдралын үйл цогцлохын үндэс болно.
Худал эс хэлэхүй
Мунхаг, шунал, уурын сэтгэлийн үүднээс хэн нэгний сэтгэлд санаатай буруу ойлголт өгөхүйц хэмжээтэй үг хэлэх, санаа бодлыг бурууд өөрчлөх зэргээр худал ярих мөн дуугүй байх, толгой дохих, дохио зангаагаар заах тэргүүтэн нь хэлний нүгэлт үйл мөн. Иймд худал ярихыг тэвчиж үнэн зөв үгийг өгүүлэх нь хэлний шудрага үйлүүд мөн.
Эв найрамдалтай байгаа хүмүүсийг салган үймүүлэх, эв эетэй байгаа хүмүүсийг улам бүр холдуулах зохисгүй үйлийг муу сэтгэлийн үүднээс худал, үнэн үгээр өгүүлэх муу үйл нь хэлний нүгэл болно. Энэ мэт хов өгүүлдэг хүний муу үйлийн үр нь найз нөхдөөр хомс, амраг садангаасаа хол хөндий зэрэг тааламжгүй байдалд хүргэнэ.
Иймд хүмүүсийг эв найртай нэгдэлтэй байлгахын төлөө зөв зохистой зүйлийг өгүүлэх нь хэлний зөв шудрага үйл мөн.
Муу үг, хараал зэргийг үл хэрэглэхүй
Муу сэтгэлийн нөлөөгөөр дургүйцэлээ бусад харааж зүхэх, дайрч давшилсан үг хэлэх, доромжлох зэрэг зохисгүй байдлаар гаргах нь хэлний нүгэлт үйл мөн. Ширүүн үг хэлдэг нүгэлтэн нь бусдаас цаг үргэлж сэтгэлд тааламжгүй үг сонсох, сэтгэлийн шаналгаа ихтэй байдаг. Иймд ширүүн үг хэлэх нүглийг тэвчин бусдад таатай зохистой сэтгэлийг төрүүлэх, аядуу зөөлөн үгийг хэлэх нь хэлний зөв шудрага үйл юм.
Үл чалчихуй
Учир утгагүй, зорилгогүй цаг заваа гарздаж ярих нь хэлний нүгэл мөн. Энэ мэт дэмий чалчсан хүний ярьсан хэлсэнийг бусад хүмүүс үл ойшоодог болдог юм. Иймд дэмий чалчилгүй утга төгөлдөр бусдад хэрэгтэй зүйлийг товч тодорхой өгүүлэх нь хэлний зөв шудрага үйл мөн.
Сэтгэлийн зөв шудрага үйл: Бусдын эд хөрөнгө элдэв зүйлийг илүү үзэж түүнд шунан тачааж, атаархаж өөрийн болгох гэсэн ховдог шунахай сэтгэл нь сэтгэлийн нүгэл мөн.
Ийм хүн эд хөрөнгө хэдий чинээ байвч сэтгэл нь гуйлгачин сэтгэхүйтэй байдаг юм. Иймд өөрт буй зүйлсдээ сэтгэл ханаж, бусдын зүйлд омголзохгүй байх нь сэтгэлийн зөв шудрага үйл мөн. Бусдын зан байдал үйл үйлдэлд тэсвэрлэж чадалгүй хорон муу санаа өвөрлөх нь сэтгэлийн нүгэл мөн. Хорон сэтгэлтэй хүн нь уур хилэн, ундууцал дургүйцэл ихтэй байдаг. Иймээс хорлох муу сэтгэлийг дотроо үл агуулж бусдыг энэрэх, хайрлах, сэтгэлийг бий болгож чадвал тэр нь сэтгэлийн зөв шудрага үйл мөн. Бусдад тус хүргэж эс чадваас хор хөнөөл үл хүргэхтүн.
Нүгэл буян, үйлийн үр зэргийг үгүйсгэх, юмсыг мөнхдөх, тасархайдахын хязгаарт барьж туйлшрах нь сэтгэлийн нүгэл мөн. Иймд буруу үзлийг арилгаж , үйлийн үр, шүтэн барилдлагын гүн утыг ухамсарлах нь сэтгэлийн зөв шудрага үйл буюу ёс суртахуун мөн.

Thursday, September 15, 2011

Сэтгэлд хөгжим эгшиглэхүй


Ээжүүд бидний сэтгэл зүрхэнд хөгжмийн тэрхүү уяхан намуухан айзам эгшиглүүлдэг нь бяцхан булбарай жаалууд маань юм. Сэтгэлд минь эгшиглэх тэрхүү уянгалаг намуухан айзам энэ дэлхийн аль ч хөгжимтэй зүйрлүүлж үл болом бурханы хөг гэлтэй. Энэхүү уянгалаг айзам зөвхөн дэлхийн ямар ч хэр буртаггүй оршихуйгаас эгшиглэнэ. Энэ  оршихуй бол бидний гартаа болгоомжтойхон тэврэх энхрий булбарай жаалууд минь юм.  Ингээд бодохоор бурханы бидэнд итгэж илгээсэн цагаахан тэнгэрийн элчийн ээж байна гэдэг бид үнэхээр азтай. Хүмүүн бидний жинхэнэ төрөлх чанар бол зөвхөн гэрэл аялгуу юм.   Жоохон хүүхэд энэ чанараа хадгалж чаддаг учираас ийнхүү эгшиглэдэг бизээ. Харин энэ дэлхий өөрөө сайн муу хослогч тул энэ цагаахан элчдийг сайн хүн болгож өсгөнө үү муу хүн болгож өсгөнө үү ээжүүд бидний л гарт байдаг. Зүрхэнд хайр сэтгэлд ухаарал байсан цагт үйлдэл бүхэн зөв хэмээн бодон хүүхдээ сайн хүн болгож өсгөх ухамсартай нь ээжүүд бид юм. Тиймээс ээж хүний үүргээ ухамсарлан машид хичээн соёрхцгооё.

Copyright by Ariunzul.Ganbaatar

Wednesday, September 7, 2011

Амьдрал хэмээгч жүжгийн тайз


Би яг одоо ажлын өрөөндөө ажилаа хийгээд сууж байна. Эндээс тийм юм, тэндээс тийм юм, ийшээ залгаж тийшээ явна. Хааяа нэг алдаа гаргаж тэрэнд загнуулна.Сэтгэлээр унана, дотроо бодон бодон өнгөрсөндөө ялзрана. Мэдсээр байж бодлоо удирдаж чадахгүй сэтгэл нэг л дарамттай. Арай гэж орой болж хүүхдээ авна. Нэг хөгжилтэй гэвч толгойгоор мянган бодол эргэлдэн түүндээ живнэ.............. Байж байгаарай зогс, энэ бол би биш. Толгойндоо зуршил болсон командуудыг байнга давтан хийх нь бид биш.  Толгойнд байгаа бум түмэн бодол биднийх биш. Эдгээр бодлууд бол зүгээр л далайн хөвөөнд хэсэгхэн хоромд биежсэн хөөс мэт хэврэг төдий юм. Энэ бол амьдрал хэмээгч жүжгийн тайз бөгөөд жүжгэнд бид хэт автан бодит хэмээн итгэх нь сармаргчин усанд харсан дүрээ бодит хэмээн итгэсэнтэй дүйцэх юм.  Хүмүүн бид өөртөө л цаг гаргахгүй юм бол дэлхийн амьдрал чамайг завгүй хэмнэлээр булах нь туйлын зорилго нь юм. Тиймээс амьдрал хэмээгч жүжгийн тайзнаас түр бууж өөрийн төрөлх мөн чанартаа уусан нэвчье.
Хэн ч саад болж чадахааргүй газар очиж тухтай суун нүдээ аньж гүнзгий амьсгал аван зөвхөн дотооддоо төвлөрье............


Copyright by Ariunzul.Ganbaatar