Нэгэн эр машинаа өнгөлж байтал 4
настай хүү нь ирээд, газраас чулуу авч машиных нь бөөрийг зурж гарав.
Уур нь хүрсэн мань эр эрэг чангалагч түлхүүр гартаа атгаснаа ч үл
анзааран хүүгийн гарыг маш олон удаа цохижээ.Эмнэлэгт аваачихад олон
удаагийн хугаралтаас болж хүү бүх хуруугаа алдахаар болсон байлаа.Хүү
аавыгаа өвдөлт дүүрэн нүдээр хараад Ааваа миний хуруунууд буцаж ургах
боловуу? гэж асуулаа. Аав нь маш их гэмшиж , юу ч дуугарч чадсангүй. Тэр
машин руугаа очоод, машинаа маш олон удаа өшиглөв. Хийсэн үйлдэлдээ
харууссан аав машиныхаа дэргэд суугаад, хүүгийнхээ гаргасан зураасыг
хартал ААВДАА ХАЙРТАЙ гэж бичсэн байлаа. Сайхь эр дараагийн өдөр нь амиа
хорложээ.
Уур болон хайранд хязгаар байхгүй аль болох сэтгэл өвтгөхгүй, гэгээн сайхан амьдрал руу гишгэх гишгүүрийг нь сонгож байгаарай.
Эд юмс эдлүүлэх гэж , харин хүмүүс хайрлуулах гэж хорвоод ирдэг. Гэтэл өнөөгийн нийгэмд Хүмүүс ашиглагдаж,эд юмс хайрлуулдаг болжээ.
Хүний нэг л том алдаа хүний амьдралыг тэр чигт нь өөрчилж болдог. Иймд сайн тунгааж байж шийдвэрээ гаргах нь чухал юм. Үр хүүхэд , дүү нараа хайрлацгаая хүмүүсээ . Тэд нар маань юу ч мэдэхгүй энэ хорвоод ирчихээд биднээр хайрлуулах гэсэн бяцхан үрс шүү дээ.